ЗААВАЛ УНШ ! ! !
АНХААР:
- Бүртгэлээ хийхдээ Windows-ийн гарын драйвэр ашиглан шивэх (Monkey ашиглахгүй байх)
- ТӨЛБӨРИЙГ урьдчилан дансанд хийж, дэлгэрэнгүй мэдээлэл оруулах тул Бүртгүүлэхийн өмнө төлбөрөө төлсөн байх шаардлагатай. Төлбөрийн мэдээлэл ороогүй бүртгэл хүчингүй.
- ЗУРАГ заавал оруулах (Цээж зураг байх)
ТАЙЛБАР:
E-mail: Бүртгэл хийгдсэний дараа Нэвтрэх хэсгээр ороход шаардагдах мэйл хаяг гэж ойлгоно. (Мэйл хаягаа оруулахдаа анхааралтай оруулах, шалгах)
Бүртгэлд нэвтрэх нууц үг: Бүртгэл хийгдсэний дараа Нэвтрэх хэсгээр ороход шаардагдах нууц үг гэж ойлгоно. Шалгуулагч өөрөө мартахгүй нууц үг (Гарын драйвэрийг АНГЛИ-ENG дээр тавьж бичиж байгаагаа шалгах)-ийг бичиж оруулна.
- Бүртгэл хийгдсэний дараа Институтээс Сорил шалгалт болон Шалгалтын хөнгөлөлт, Төлбөрийн хяналт хийгдсэний дараа бүртгэл баталгаажиж Таны бүртгүүлсэн мэйл хаяг (үнэн зөв оруулсан байх шаардлагатай)-аар шалгалтанд орох эрх бүхий МЭДЭЭЛЭЛ илгээгдэнэ.
- Та бүртгэл баталгаажсан эсэхээ Нэвтрэх хэсгийн (бүртгүүлсэн мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч) Шалгалтын мэдээлэл хэсгээс харна. Ингэхдээ 20191104 –УБ хот. 2019-12сар. МНБ-ийн эрх олгох шалгалт шалгалтыг сонгож шалгалт өгөх шифр, сонгосон шалгалтын нэр, хөнгөлөлтийн мэдээллээ харна. Мөн шалгалтын явцад дүнгээ харах боломжтой.
- Анх удаа шалгалтанд орж байгаа бүртгүүлэгч нь онлайн бүртгэлд бүртгүүлсний дараа ЗАЙЛШГҮЙ Институтийн байранд бичиг баримттайгаа (Сургууль төгссөн диплом эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарын хамт, Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарын хамт, Аудитын тухай хуулийн 12-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан сургалтын шаардлага хангасан нотолгоо, сертификат эх хувь, цахим үнэмлэх, байгууллагын тодорхойлолт, Сорил шалгалтын тодорхойлолт, анкет, өргөдөл) биеэр ирж бүртгэлээ баталгаажуулахыг анхааруулья. Баталгаажаагүй тохиолдолд онлайн бүртгэл хийгдсэн ч шалгалтанд орох эрх үүсэхгүй болно.
БҮРТГЭЛ ХИЙХ ДАРААЛАЛ: Өмнө нь 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 06 дугаар сар, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 06 дугаар сард онлайнаар бүртгүүлж шалгалтанд орж байсан бүртгүүлэгч ШАЛГАЛТ СОНГОХ хэсгээс тухайн нэртэй шалгалтаа сонгож хөнгөлөлтөө харна.
- Шууд Нэвтрэх хэсгээр (Өмнө шалгалтанд бүртгүүлсэн мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч) орно
- Өмнө оны бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг Хувийн мэдээлэл хэсэгт хийнэ. (Зураг солих, ажлын байрны өөрчлөлт, боловсролын байдал, ажилласан жил гэх мэт)
- Шалгалтын мэдээлэл хэсгээс 20191104–УБ хот. 2019-12сар. МНБ-ийн эрх олгох шалгалт шалгалтаа сонгоно
- Төлбөрийн мэдээлэл хэсэгт орох шалгалтаа сонгоод төлбөрийн мэдээллүүдийг нүд тус бүрээр бөглөсний дараа Хадгалах товчийг дарна
- “Амжилттай бүртгэгдлээ” цонх гарч ирснээр бүртгэл дуусна.
БҮРТГЭЛ ХИЙХ ДАРААЛАЛ: АНХ УДАА бүртгүүлэгч
Та Ерөнхий мэдээлэл, Төлбөрийн мэдээлэл гэсэн 2 хэсгийн мэдээллийг бөглөнө.
- Ерөнхий мэдээлэл хэсэг: Бүх мэдээллийг үнэн зөв бөглөөд Төлбөрийн мэдээлэл оруулах товчийг дарна
- Гарч ирсэн цонхны Шалгалтын мэдээлэл хэсгээс 20191104–УБ хот. 2019-12сар. МНБ-ийн эрх олгох шалгалт шалгалтаа сонгоно
- Төлбөрийн мэдээлэл хэсэгт орох шалгалтуудаа сонгоод төлбөрийн мэдээллүүдийг нүд тус бүрээр бөглөсний дараа Хадгалах товчийг дарна
- “Амжилттай бүртгэгдлээ” цонх гарч ирснээр бүртгэл дуусна.